Бурханы өргөл, уншлага

Айлтгал

Сонгоод айлтгалдаа нэмнэ. Төлбөрийг QR / банкны аппаар онлайнаар төлнө.

26 айлтгал

Сахиус, ядам тахилга

Ганшаг догсүм

Аливаа сахиусыг бүрэн тахилгаар айлдахгүйгээр тахилгын судар доторх ган буюу хангах, шагва буюу наминчлал, догво буюу няцаах гэсэн гурван гол уншлага, зан үйлээр даатгуулж болно.

Дэлгэрэнгүй →
Сүсгийн үнэ

Сахиус, ядам тахилга

Гови лха

Заяаны таван тэнгэр буюу Атаа таван тэнгэр нь эхээс төрмөгц толгойн орой, баруун мөр, суга, зүрх, зүүн суга зэрэг хүний таван оронд байрлан санасан зүйлийг бүтээх, сүлд хийморь сэргээх, эд хогшил арвижуулах, барцад саад арилгах, гадны хорлол хөнөөлөөс хамгаалж байдаг байна.

Дэлгэрэнгүй →
Сүсгийн үнэ

Сахиус, ядам тахилга

Гомбо

Аливаа санасан ажил үйлийг түргэн бүтээхэд гарч буй саад зэтгэрийг даран номхотгогч их сахиус.

Дэлгэрэнгүй →
Сүсгийн үнэ

Сахиус, ядам тахилга

Гонгор

Эд таваар арвижуулан буян хишиг дэлгэрүүлэгч цагаан зүгийн сайн үйлийг тэтгэгч сахиус.

Дэлгэрэнгүй →
Сүсгийн үнэ

Сахиус, ядам тахилга

Гүн А

Таван хаан хэмээх сайн үйлийг тэтгэж албин чөтгөр, ад зэтгэр зэрэг муу зүйлээс сахин хамгаалах андгай тангарагтай чойжин сахиус.

Дэлгэрэнгүй →
Сүсгийн үнэ

Сахиус, ядам тахилга

Далха

Алс зорихын өлзийд, айл гэрийн ноён нуруу тэгшитгэх болон адуу малын гарзгүй байх тэргүүтэнд тахиулна. Мөн жилийн засал, хэл ам, хэрэг заргад ч айлтгана.

Дэлгэрэнгүй →
Сүсгийн үнэ

Сахиус, ядам тахилга

Дамдин

Морин тэргүүнтэй бурхан учир адуу мал, хурдан морь зэрэгт ээлтэй сайн. Ад зэтгэр, хэл ам, догшин лус савдаг номхотгох зэрэг хатуу үйлийн гол ядам.

Дэлгэрэнгүй →
Сүсгийн үнэ

Сахиус, ядам тахилга

Дамдин чойжоо

Аливаа амьтны сайн муу үйлийг шүүн тунгаагч, сайн үйл, номыг тэтгэгч их эрлэг номун хаан.

Дэлгэрэнгүй →
Сүсгийн үнэ

Сахиус, ядам тахилга

Доромбүл

Аливаа сахиусанд дронбүл буюу балин өргөх зан үйл байдаг бөгөөд өргөл өргөж даатгаж байгаа болой.

Дэлгэрэнгүй →
Сүсгийн үнэ

Сахиус, ядам тахилга

Жамсран

Улаан сахиус нь ад зэтгэр, гарз гарлага, хэл ам, хэрүүл зарга, хулгай дээрэм, элдэв хорлол хөнөөл зэргийг номхотгон дарагч гол сахиус.

Дэлгэрэнгүй →
Сүсгийн үнэ

Сахиус, ядам тахилга

Жигжид

Есөн нигуур, 16 бойв, 34 мутартай хамгийн догшин ядам ямандаг нь бүх ядам, сахиус, лус, савдаг бүгдийг захирах чадалтай шарын шашны их ядам юм.

Дэлгэрэнгүй →
Сүсгийн үнэ

Сахиус, ядам тахилга

Лхам

Өвчин, ад зэтгэрийг амарлиулж, нас буян номыг арвижуулж, эрх мэдлийг эрхшээж, алив муу бүгдийг номхотгогч охин тэнгэр галиндиви.

Дэлгэрэнгүй →
Сүсгийн үнэ

Сахиус, ядам тахилга

Намсрай

Эдийг тэтгэгч гол сахиус. Тус сахиусыг шүтэхэд эд хогшил аривжих нь дамжиггүй боловч хар хувцас, хар малгай өмсөх, сэтэрхий аяга хэрэглэх зэргийг цээрлэж өглөгийг сайн өгвөл тэтгэх болой.

Дэлгэрэнгүй →
Сүсгийн үнэ

Сахиус, ядам тахилга

Намшир

Эрлэг, ад зэтгэрийг номхотгоход айлдуулдаг Эрлэг номун хаан буюу Дамдин чойжоо бурханы магтаал.

Дэлгэрэнгүй →
Сүсгийн үнэ

Сахиус, ядам тахилга

Ногоон Дарь эх

Ажил үйлс дэлгэрүүлэх, муу зүүд арилгах, өвчин зовлон гэтэлгэх, ад зэтгэр арилгахад айлтгуулна.

Дэлгэрэнгүй →
Сүсгийн үнэ

Сахиус, ядам тахилга

Нүрзэд

Ажил үйл түргэн бүтээх болон нас барагсдыг зуурдын зовлонгоос гэтэлгэхэд айлдуулдаг Махгал сахиусны магтаал.

Дэлгэрэнгүй →
Сүсгийн үнэ

Сахиус, ядам тахилга

Очирваань

Их Монгол Улсыг даасан догшин ядам, сахиус юм. Аливаа муу үйл бүхнийг номхотгогч хаан.

Дэлгэрэнгүй →
Сүсгийн үнэ

Сахиус, ядам тахилга

Принжол

Аливаа сахиусанд принжол буюу үйлсийг даатга хэмээх хүчтэй даатгалаар ажил үйлс, санасан зүйлээ даатгадаг уламжлалтай.

Дэлгэрэнгүй →
Сүсгийн үнэ

Сахиус, ядам тахилга

Сэмнид принлэй

Ад зэтгэрийг амарлиулж, нас буян арвижуулж, эрх мэдэлтэй байлгах, элдэв гай тотгорыг арилган ажил үйл бүтээх зэрэг дөрвөн үйлийг түргэн бүтээхэд Лхам бурханд даатгадаг магтаал.

Дэлгэрэнгүй →
Сүсгийн үнэ

Сахиус, ядам тахилга

Хамчу нагбо

Аливаа хэл ам, хэрүүл тэмцэл арилгах, хууль цаазын гэм ослоос хамгаалахад айлдуулдаг.

Дэлгэрэнгүй →
Сүсгийн үнэ

Сахиус, ядам тахилга

Цагаан шүхэрт

Цагаан хэл ам, ном буяны үйлд зориход, өвчин зовлон, саад зэтгэргүй байх, ажил үйлс өөдлөн дэвжихийн тухайд айлтгана.

Дэлгэрэнгүй →
Сүсгийн үнэ